September 2013

Ахлах сургууль

  Сумын төвийн Тооромт багт байршилтай

740 хүүхдийн хүчин чадалтай. Одоо 1002 хүүхэд суралцаж байна
Тэс сумын ахлах сургууль 1938 онд Үхэгийн зүүн хөвөө “Өмхийн гадар” гэх газар захирал багш Логийн Сүрэн 25 сурагчтайгаар байгуулжээ. 1939 онд “Тооромтын ам” буюу одоогийн сумын төвд нүүлгэн ирж жил бүр 25 сурагч элсүүлэн өргөжүүлж 1942 онд анхны 25 сурагчид бага боловсролын гэрчилгээ олгожээ.

Орон нутгийн төсөв

Сумын төсвийн нийт орлого нь 35.7 сая төгрөг бөгөөд сумын өөрийн орлого 0.6 сая төгрөгийн орлогоос бүрддэг. 

Орон нутгийн нийт төсвийн зардал нь 554.8 сая төгрөг байна. Нийт зардлын 42.8 хувь нь цалин, 4.7 хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 2.4 хувийг урсгал шилжүүлэг,  49.9 хувийг нь бусад зардал эзэлж байна.

Танилцуулга

Увс аймгийн Тэс сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Төгс хүлэг далай хааны аймгийн Пандийжунай бэйлийн хошуу, Жажинбал гүний хошуу, засаг гүн Дандарын хошуу гэсэн гурван хошуунаас бүрдэж байсан байна.
Нуур, Баян овоо, Суврага, Ханжит, Ендэрт, Тооромт, Нурагт, Цагаан толгой, Булгийн өндөр, Нуур эхэн гэсэн 10 багийн 5341 хүн 1268 өрх амьдардаг.
Хүн амын тоогоор Увс аймгийн 18 сумаас эхний байранд ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ сум юм.