Засаг даргын мөрийн хөтөлбөр

Файлаар татаж авах хувилбар

Мөрийн хөтөлбөр
ЗАВХАН АЙМГИЙН ЦАГААНХАЙРХАН СУМЫН 
ЗАСАГ ДАРГЫН БҮРЭН ЭРХИЙН ХУГАЦААНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР

2008-12-29
Сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн эрхэм зорилго нь:
Төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай хүргэж,эрчим хүчний найдвартай эх үүсвэрт тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх болон малын үүлдэр угсааг сайжруулах замаар иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлнэ.

Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дор дурьдсан зорилтуудыг шийдвэрлэнэ.
-Хүн ам,өрх гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлснээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах.
-Үйлдвэрлэлийн бодлогыг хэрэгжүүлснээр Эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлж,
хөрөнгө оруулалтыг дэмжих замаар бүтээн байгуулалтын ажлын хүрээг өргөтгөх.
-Эрх зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож төрийн албаны шуурхай шударга, өндөр хариуцлагатай ёс зүйтэй ажил хэрэгч байдлыг хангаж, төр, иргэний харилцан итгэлцлийг бэхжүүлэх.
-Байгаль орчныг хамгаалах,түүний баялагийг зохистой ашиглах, нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэхэд төр,иргэн,аж ахуйн нэгж, байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах зэрэг зорилтыг дэвшүүлж байна.
Нэг.Хүн ам,нийгмийн зохистой бодлогыг хэрэгжүүлсэнээр иргэдийн амьдралын чанарыг сайжруулах зорилт:
-Өрх гэр бүлийг дэмжин тэтгэх,хүн амын дундаж орлоготой хэсгийг нэмэгдүүлэх,хүн амыг эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөлийг бүрдүүлэх оновчтой бодлого хэрэгжүүлсэний үндсэн дээр хүний хөгжил, хүн амын өсөлтийг хангах,нийгмийн таатай орчин бүрдүүлж иргэдийнхээ амьдралын чанарыг сайжруулна.
1.1.Эрүүл мэндийн бодлого. 
Хүн амын эрүүл мэндийг хамгаалахад нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээг чанар хүртээмжтэй болгон анхан шатны суурь тусламжийг тогтмолжуулж эмнэлэгт суурьлагдсан тоног төхөөрөмжийг бүрэн ашиглах мэргэшсэн мэргэжилтнээр хангаж ажиллуулах нь тус салбарын үндсэн зорилт болно.
• Хүн амд үзүүлэх нийгмийн эрүүл мэнд ба суурь тусламж үйлчилгээг шинэчлэн сайжруулж үзүүлэх сургуулийг зохион байгуулна.
• Хүн эмнэлгийн 10 ортой эмнэлгийг бүрэн бариулж ашиглалтанд оруулна.
• Эрүүл мэндийн даатгалд хамрагдсан иргэн бүр жилд нэг удаа нарийн мэргэжлийн эмчийн цогц үзлэг үнэ төлбөргүй хийлгэх боломжийг бүрдүүлнэ.
• Төлбөрийн чадваргүй,амьдралын түвшин доогуур болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үнэ төлбөргүй авах эрхийн бичиг олгох боломжийг шат дарааллаар нь бүрдүүлнэ.
• Сумын хүн эмнэлгийг хоёроос доошгүй их эмчтэй болгож зүрхний цахилгаан бичлэгийн болон аритутгалын тоног төхөөрөмжөөр хангана.
• Усны эх булгийг хамгаалах хамгаалалтын бүсийг бий болгоно.
• Сумын эмнэлгийн бүтэц зохион байгуулалтыг сайжруулж эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж сумын загвар эмнэлэг болгох ажлыг зохион байгуулна.
• Эмч мэргэжилтнүүдийг тогтвор суурьшилтай ажиллуулах, тэдний мэдлэг мэргэжлийг дээшлүүлэх талаар бодлого боловсруулан ажиллана.
• Сумын эмнэлгийг зориулалтын ор болон шаардлагатай хэрэгслээр хангана.
• Багийн бага эмч болон бусад мэргэжилтнүүдийг мэргэжил дээшлүүлэх сургалтанд зохион байгуулалттайгаар хамруулна.
• Эмнэлгийн машин,мотоциклийн парк шинэчлэлт хийж багийн эмч нарыг унаажуулна.
Биеийн тамир спортын бодлого. 
Спортын тоног төхөөрөмж орчин нөхцөлийг сайжруулж иргэдийн нийтийн биеийн тамирын сургалтыг сайжруулж улс аймагт өрсөлдөх тамирчдыг бэлтгэх нь тус салбарын гол зорилт болно.
• Сумын баяр наадмын талбай цэнгэлдэх хүрээлэнг засварлана.
• Сургуулийн биеийн тамирын заалны хичээлийн хэрэглэгдэхүүнийг ээлж дараатай шинэчлэнэ.
• Спорт заалыг нийт иргэдийн хэрэгцээнд зориулж тогтмол ашиглана.
• Бүх нийтийг хамарсан идэвхитэй хөдөлгөөн чийрэгжүүлэлтийн арга хэмжээг зохион байгуулна.
• Хүүхэд залуучуудын чөлөөт цагаа өнгөрүүлэхэд зориулж биеийн тамирын гадна талбайг шинэчлэн засварлана.
1.2.Боловсролын бодлого
Боловсролын байгууллагын бүтэц зохион байгуулалтыг бий болгож багш нарын хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэн, хүүхдийг чөлөөтэй жигд хөгжих боломжийг бүрдүүлж тэдний үүсгэл санаачлагын байгууллага, холбоодыг дэмжиж монгол ёс заншил өв уламжлалыг хүндэтгэн сэргээн хөгжүүлэх, зөв чиглэл хандлагатай эх оронч иргэн төлөвшүүлэх нь салбарын гол зорилт болно.
• Суурь боловсролын хамран сургалтыг 99,0 %-д хүргэнэ.
• Нийт малчдын хүүхдийн 80-аас доошгүй хувийг тохилог орчин бүрдсэн дотуур байранд хамруулна.
• Албан бус боловсролын гэгээрлийн төвийг тохижуулан иргэдэд нээлттэй болгоно.
• Компьютерийн иж бүрэн танхимтай болж Интернетэд холбогдоно.
• Багш ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэж багш нарыг тогтвор суурьшилтай ажиллахад дэмжлэг туслалцаа үзүүлж орон байраар хангана. .
• Сургуулийг мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж мэргэжил дээшлүүлэх, давтан бэлтгэх, дутагдаж буй боловсон хүчнийг мэргэжлийн зэрэгтэй болгож магистрийн зэрэгтэй багшийн тоог нэмэгдүүлнэ.
• Сургуулийн “Б” байранд их засвар хийлгэнэ.
• Сургуулийн 80 жилийн ойн бэлтгэлийг хангаж ойн хүрээнд баримтат кино хийж түүхийг харуулсан ном товхимол гаргаж алдартны танхим нээж ажиллуулна. .
• Хүүхэд өсвөр үеийнхний өөртөө зориулсан ажил үйлчилгээг дэмжих тэднийг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана.
• Сурагчдыг 6-р ангиас гүнзгийрүүлэн сургах нөхцөлийг бүрдүүлнэ.
• 75 ортой цэцэрлэгийн барилгыг бариулж ашиглалтанд оруулна. .
• Зуны улирлын цэцэрлэгийг жил бүр ажиллуулж СӨБ-ын хамран сургалтыг
80-аас доошгүй хувьд хүргэнэ.
• Мэргэжлийн багшаар бүрэн хангаж ажиллуулна.
• Гал тогоог зориулалтын тоног төхөөрөмжөөр хангана.
• Цэцэрлэгийн хашаанд мод бут жимсний мод тариалж иж бүрэн цэцэрлэгжүүлнэ.
Соёлын бодлого.
Үндэсний уламжлалт соёл урлагийг хөгжүүлэн өрсөлдөх чадвартай уран бүтээлийг нэмэгдүүлж соёл урлагийн байгууллагуудын менежментийг сайжруулан үйлчилгээний хүртээмж, чанарыг дээшлүүлэх нь энэ салбарын гол зорилт болно.
• Соёлын төвийг мэргэжлийн боловсон хүчнээр хангах асуудлыг шийдвэрлэнэ.
• Соёл урлагийн салбарт хэрэгжиж байгаа үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж морин хуур, уртын дуу хөөмийг уламжлуулан үлдээх сургах ажлыг эрчимжүүлнэ.
• Соёлын төвийн өргөтгөлийг . шинээр барьж урсгал засварыг жил бүр хийнэ.
• Хөгжмийн зэмсэг, техник хэрэгсэл заалны сандалыг шинэчилнэ.
• Сумын номын сан, музейг цахим сүлжээнд холбож шинэлэг үйлчилгээг нэвтрүүлнэ.
• Орон нутгийн музейг жил бүр үзмэрээр баяжуулж байнгын ажиллагаатай болгоно.
• Хаврын баяр,урлаг спортын наадмыг уламжлал болгон жил бүр зохион байгуулна.
• Хөдөөгийн иргэд, хөдөлмөрчдөд улиралд нэг удаа урлаг соёлоор үйлчилнэ.
• Сумын нутаг дэвсгэрт байгаа түүх соёлын дурсгалт зүйлүүдийг бүртгэж, хамгаалалтанд авна.
• Соёлын төвөөс урлаг соёлоор үйлчлэх календарчилсан төлөвлөгөөг жил бүр гаргаж тэмдэглэлт өдрүүдийг холбогдох байгууллагатай хамтран урлаг соёлоор үйлчлэх арга хэмжээ зохион байгуулна.

1.3.Нийгмийн хамгаалал, хүн ам зүйн бодлого
Иргэд рүү чиглэсэн төрийн бодлогыг хэрэгжүүлж, тэдний өнөөгийн болон ирээдүйн сайн сайхны төлөө төрөөс үзүүлж буй халамж, даатгалын үйлчилгээг иргэн бүрт хүргэж,тэдний эрх ашгийг хамгаалж ажиллах нь энэ салбарын гол зорилт болно.
• Нийгмийн даатгалын байцаагчийг компьютер техник хэрэгслээр хангаж ажиллах нөхцөлийг сайжруулна
• Төр засгийн бодлогод нийцүүлэн малчдын 80-аас доошгүй хувийг эрүүл мэндийн даатгалд, 30-аас доошгүй хувийг нийгмийн даатгалд хамруулна.
• Нийгмийн даатгалын шимтгэлийн өр авлага гаргахгүй ажиллана.
• Тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны хамралтыг нэмэгдүүлж үйлчилгээний түргэн шуурхай байдлыг хангана..
• Ахмад настан,нийгмийн хамгааллын хуулийн хүрээнд ахмад настнуудыг рашаан сувилалд хөнгөлөлттэй үнээр амруулна.
• Сумын албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ахмадын санг байгуулж ахмадын чуулганыг жил бүр зохион байгуулна.
• Ахмад настнуудын хөдөлмөрийн туршлага, ур чадварт түшиглэн тэдний хөдөлмөрөө хоршин ажиллах санаачлагыг дэмжиж ногоо тариалах, гутал хувцас хийх зэрэг жижиг үйлдвэрлэл,үйлчилгээг явуулахад нь зээл олгох, орон байраар хангах, төсөл хөтөлбөрт хамруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
• Төрийн болон төрийн бус байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж,төрийн үйлчилгээний зарим хэсгийг иргэний нийгмийн байгууллагуудаар гүйцэтгүүлэх бодлого барина.
• Хүүхэд залуучууд,эмэгтэйчүүдийн дунд явуулах сургалт сурталчилгаа, чуулга уулзалтуудыг залуучуудын холбоо,эмэгтэйчүүдийн холбоогоор гүйцэтгүүлж ,дэмжиж ажиллана.
• Иргэдийн ажиллах нөхцөл боломжийг хангаж ажил эрхлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, амьдралын хэрэгцээт мэргэжил эзэмшүүлнэ.
Хоёр.Үйлдвэржилтийн бодлого хэрэгжүүлсэнээр эдийн засгийн өсөлт,тогтвортой байдлыг хангах зорилт.
2.1.Эдийн засгийн бодлого. 
/Банк,санхүү, татвар,статистик, /
Сумын эдийн засгийн онцлогт тохирсон хөгжлийн боломжит болон тэргүүлэх чиглэлийг тодорхойлж орон нутгийн түүхий эдэд тулгуурлан жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлж банк,санхүү, татвар, даатгалын тогтолцоо, үйлчилгээг боловсронгуй болгож эдийн засгийн өсөлтийг хангах нөхцөлийг бүрдүүлнэ.
• Төрийн сангийн нэгдсэн сүлжээнд холбогдож төрийн сангийн үйлчилгээг түргэн шуурхай болгоно.
• Төсвийн зарлагыг хязгаарлаж, орлогыг нэмэгдүүлж, зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулж төсвийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
• Төсөвт байгууллагуудын санхүүгийн бүх тооцооллыг санхүүгийн прогарммаар боловсруулан тайлагнаж,НББОУС нэвтрүүлсэн байгууллага бий болгоно.
• Сумын төсөвт байгууллагуудын болон аж ахуйн нэгжүүдийн нягтлан бодогчдыг сургалт семинарт бүрэн хамруулна
• Төсөвт байгууллагуудын санхүүгийн үйл ажиллагаанд хийгдэж байгаа хяналт шалгалтаар зөрчил төлбөр гаргахгүй ажиллана.
• Татварын бааз суурийг өргөтгөн, шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа иргэд, ААНБ-ын татварыг татварт бүрэн хамруулна.
• Хөндлөнгийн мэдээлэл ашиглан татвараа нуун дарагдуулах аливаа зөрчлийг илрүүлэн таслан зогсоох арга хэмжээг авч ажиллана.
• Татварын шинэчилсэн хууль тогтоомжуудыг хэрэгжүүлэх татварын оногдуулалт,төлөлтийг нийтэд сурталчилж татварыг бүрэн хурааж барагдуулна.
• 2010 онд зохион байгуулагдах хүн ам, орон сууцны тооллогын бэлтгэл ажлыг хангаж,чанартай зохион байгуулна. .
• Хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрийг бүрэн хөтлүүлж цахим мэдээллийн сантай болно.
• Сумын эдийн засгийн үндэс болсон мал сүргийн тооллогыг жил бүр хийж хяналт шалгалтын үр нөлөөг дээшлүүлнэ.
• Иргэд,харилцагчдын эрх ашгийг хамгаалах,банкны үйлчилгээний ил тод, шударга байдлыг сайжруулан, ажиллагсадын ёс зүйн зарчмуудыг мөрдүүлж ажиллана.
• ХААН банкны салбарыг Онлайн системд хамруулж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж арилжааны банкны салбарыг шинээр бий болгох үйл ажиллагааг дэмжинэ.
2.2:Дэд бүтэц. Зам тээвэр,аялал жуулчлал
Сумын албан байгууллага,аж ахуйн нэгжийн барилгыг засварлах барих,нийтийн аж ахуйн үйлчилгээг өргөтгөх арга хэмжээ авна.
• Айл өрхийг нар,салхины сэргээгдэх эрчим хүчээр хангах ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулна.
• Сумын төвийн байгууллага,аж ахуйн нэгж дэлгүүр үйлчилгээний газруудыг гэрэлтүүлэгтэй болгоно.
• Засаг даргын тамгын газрын барилгыг шинээр бариулна. .
• Сумын төвийн 04-ийн шугамыг шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн хийнэ.
• Шинээр жишиг багийн төв нэгийг барьж ашиглалтанд оруулна.
• Сумын төвд байгаа барилга байгууламжууд,гэр хорооллын өнгө үзэмжийг сайжруулан хаягжуулна. .
• Сумын төвд халуун ус бариулж тогтмол ажиллагаатай болгоно.
• Ширээгийн голд төмөр бетон гүүрийг шинээр барьж ашиглалтанд оруулна.
• Давааны өврөөс Ширээгийн гол хүртэл 10 км замыг улсын сангийн хөрөнгөөр засварлана
• Хангайн чиглэлд 70 км, урд чиглэлд 3 км замыг нутгийн иргэдийн оролцоотойгоор жил бүр засуулж байна.
• Сумыг шилэн кабельд холбоно.
• Сумын төвийн айл өрх,албан газруудыг телефон хэрэглэгчтэй болгоно.
• Үндэсний нэвтрүүлэгийн сувгийг нэмэгдүүнэ.
• Дөчин мянган айл орон сууц хөтөлбөрийн хүрээнд суманд 4 айлын орон сууц бариулна.
Хүнс,хөдөө аж ахуйн бодлого. 
Хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого нь мал аж ахуй, газар тариалангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэн мах,сүү, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангахад оршино.
• Бэлчээрийн мал аж ахуйг голлон хөгжүүлэхийн зэрэгцээ эрчимжсэн мал аж ахуйн загвар фермерийн аж ахуй байгуулах талаар иргэд , аж ахуйн нэгжийн санаачлагыг дэмжинэ.
• Мал эмнэлэг, үржлийн анхан шатны нэгжийг бэхжүүлэн улсын төсвийн хөрөнгөөр санхүүжүүлж буй мал эмнэлэг үржлийн ажил үйлчилгээний чанарыг сайжруулан малын чанар, ашиг шимийг нэмэгдүүлэх ба малын өвчний гаралтыг бууруулах арга хэмжээг авна.
• Мэргэжлийн байгууллагаар уст цэгийн хайгуул шинжилгээ хийлгэж инженерийн болон энгийн уурхай худаг, уст цэг гаргах эвдрэлтэй худгуудын засварлалтын ажлыг нэмэгдүүлж бэлчээрийн усан хангамжийг сайжруулна.
• Бэлчээрийн хортон үлийн цагаан огтонотой тэмцэж бэлчээрийн сэлгээ хийх ажлыг зохион байгуулна.
• Газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргээх “Атрын 3 дахь” аяныг үргэлжлүүлж өрх,аж ахуйн нэгж албан газрын төмс хүнсний ногоо тариалах тариалалтыг нэмэгдүүлнэ.
• Сумын агропаркийн үйл ажиллагааг өргөжүүлж иргэд,аж ахуйн нэгжийн захиалгаар техник технологийн үйлчилгээ үзүүлнэ.
• ХАА-д хөдөлмөрөө хорших хөрөнгө хүчээ нэгтгэх хоршоо нөхөрлөл байгуулан ажиллах санаачлагыг дэмжинэ.
• Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санаачлагыг дэмжиж 1-2 үйлдвэр,цехийг байгуулж сумын бренд бүтээгдэхүүнтэй болно.
• Бие даан бизнес эрхлэх мэдлэг чадвартай боловсон хүчнийг сургаж дадлагажуулах төсөл хөтөлбөрт хамруулах арга хэмжээ зохион байгуулна.
• Өргөн хэрэглээний барааны тогтвортой нөөц бүрдүүлж худалдаа үйлчилгээний стандартыг мөрдүүлж ажиллана.
• Сумын албан газар байгууллагуудын туслах аж ахуйг хөгжүүлэх үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
 
Гурав.Эрх зүйт төрийг төлөвшүүлж, засаглалын үйл ажиллагааг ил тод, нээлттэй болгох зорилт.
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх,иргэдийн амгалан тайван,аюулгүй байдлыг хангах ёс зүйн ухамсар, эрх зүйн мэдлэг сургалт сурталчилгааг сайжруулах хууль тогтоомжийн системчлэлийг боловсронгуй болгож иргэний нийгэм, төрийн байгууллагын түншлэл, ил тод байдал, төрийн албаны ур чадвар, хариуцлагын тогтолцоог өндөржүүлж ,эрх зүйн шинэчлэлийг гүнзгийрүүлнэ.
3.1.Эрх зүй,иргэний бүртгэл,гэмт хэрэгтэй тэмцэх бодлого.
• Нийтээр дагаж мөрдүүлэхээр тогтоосон хэм хэмжээ болон сумын Засаг дарга, ИТХ-аас гаргаж байгаа эрх зүйн баримт бичгийг боловсруулан гаргахдаа иргэдийн язгуур эрх ашиг, уламжлал нийцсэн төрийн бодлого, боловсруулалтын шаардлагыг сайтар хангасан байх зарчмыг баримтлана.
• УИХ, Засгийн газар, аймаг, сумын Засаг дарга, бүх шатны ИТХ-ын гаргасан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн цахим сантай болж биелэлтийг тухай бүр дүгнэж ажиллана.
• Иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд эрх зүйн сургалт сурталчилгааг жил бүр календарчилсан төлөвлөгөөгөөр зохион байгуулна.
• ИТХ, Засаг даргын тамгын газарт орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон нээлттэй танхим, байгууллага аж ахуйн нэгжийг хуулийн булантай, багуудыг сурталчилгааны байртай болгоно.
• Иргэдэд бүх төрлийн лавлагаа хийх зорилгоор иргэний бүртгэл мэдээллийн цахим сантай болгоно.
• Төрийн албаны стандартыг хангах бичиг хэргийн ажил хөнгөвчлөхийн тулд бүх бичиг баримтыг цахим хэлбэрт шилжүүлнэ.
• Гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх,нийгмийн хэв журам хамгаалах ажлын үр дүнг дээшлүүлж иргэдийг аюулгүй орчинд тайван амьдрах баталгааг ханган ажиллана.
• Цагдаагийн кобаны барилгыг шинээр барьж ашиглалтанд оруулна. .
• Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгмийн хэв журам хамгаалах ажилд иргэний нийгмийн байгууллагуудыг татан оролцуулах тэдгээрийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд онцгой анхаарна.
• Мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх санг орон нутгийн төсвөөс байгуулна.
• Орон нутгийн төсвөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж мал хамгаалах малчдын бүлгийн үйл ажиллагааг идэвхижүүлэх бодлого барина.
• Архидан согтуурахаас сэргийлэх хяналт тавих үндэсний хөтөлбөр хэрэгжилтийг эрчимжүүлж архидан согтуурах хор хөнөөлийг бууруулах ажлыг идэвхижүүлэн согтуурах ундаа худалдах, үйлчлэх түүнд тавих хяналтыг шинэ шатанд гаргаж архинд донтох өвчтэй хүмүүсийг эмчлэх ажлыг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэх асуудлыг судлана.
• Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нарын тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг хангах зорилгоор гэр орон сууц, унааны асуудлыг шийдвэрлэнэ
2.Иргэний нийгэм, төрийн удирдлагын бодлого. 
Төрийн хууль тогтоомж, Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг орон нутагт оновчтой зохион байгуулж, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэн, үр дүнтэй ,хүртээмжтэй болгоно.
• Суманд үйл ажиллагаа явуулж буй иргэний нийгмийн байгууллага, холбоодтой хамтран төрийн зарим чиг үүргийг гүйцэтгүүлнэ.
• Төр,иргэний харилцаа итгэлцлийг бэхжүүлж шийдвэр гаргах, бодлого боловсруулахад тэдний оролцоог нэмэгдүүлнэ.
• Төрийн албан хаагчдын ёс зүй, хариуцлагыг дээшлүүлж хууль дээдлэх авилгыг үл тэвчих ухамсар соёлыг хэвшүүлж ажиллах нөхцөл баталгааг хангаж ТАХ-ыг мэргэших сургалтанд дэс дараатайгаар сургана.
• Засаг захиргааны анхан шатны нэгж багийн хөгжлийг дэмжих Засгийн газраас баталсан хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллана.
• Орон нутгийн мэдээллийг хүн бүрт шуурхай хүргэх зорилгоор багийн ИНХ, Ахмад, Залуучууд, Эмэгтэйчүүд, малчид тариаланчдын уулзалт зөвлөлгөөнд ИТХ, Засаг даргын тамгын газар, төсвийн байгууллагууд өөрийн үйл ажиллагааны талаар байнга мэдээлэл өгч иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж байна.
• Иргэдийн санал, өргөдөл гомдлыг хууль журмын дагуу хүлээн авч шийдвэрлэж хариу өгөх ажлыг сайжруулж ажиллана.
• Иргэдэд төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай чирэгдэлгүй үйлчлэх, санал хүсэлтийг түргэн шуурхай шийдвэрлэх зорилгоор нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулж ажиллана. .
• Сумын дайчилгааны болон гамшгаас хамгаалах төлөвлөгөөнд шинэчлэл хийж ,цэргийн шинэчилсэн тоо бүртгэл, цэрэг татлагыг жил бүр зохион байгуулна. .
Дөрөв.Байгаль орчины тэнцвэрт харьцааг хангах зорилт. 
-Байгаль орчныг хамгаалах,түүний баялагийг зохистой ашиглах,нөхөн сэргээх боломжийг бүрдүүлэхэд төр,иргэн, аж ахуйн нэгж,байгууллагын хамтын чармайлт,санаачлагыг чиглүүлэн байгаль орчин нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалын цогц бодлогыг хэрэгжүүлнэ.
• Жил бүр албан газар, аж ахуйн нэгж, иргэдээр мод бут тарих ажлыг зохион байгуулж хийнэ.
• Ойг ашиглах, хамгаалах,нөхөн сэргээх арга хэмжээнд иргэд, нөхөрлөлийн оролцоог нэмэгдүүлж зарим ой бүхий уулын амыг нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлнэ.
• Ойн хортны судалгаа гарган мэргэжлийн байгуулаг атай хамтран хортонтой тэмцэх ажлыг зохион байгуулна.
• Хог хаягдлын төвлөрсөн цэгийг сайжруулж хамгаалах, хаяг хийх, хог хаягдлыг нэгдсэн журмаар хогийн цэгт хүргүүлэх асуудлыг шийдвэрлэнэ.
• Хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшигч аж ахуйн нэгжид байгаль орчныг хамгаалах,байгальд ээлтэй технилоги хэрэглэх, эвдэрсэн газраа бүрэн нөхөн сэргээх шаардлага тавьж ажиллана.
• Хавар, намрын хуурайшилттай үед ой хээрээр аялах, жуулчлах, бугын эвэр түүх, мод бэлтгэх, ойн дагалт баялагийг ашиглахад хяналт тавьж ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлнэ.
• Мэргэжлийн байгууллагатай хамтарч малчдын өвөлжөө,хаваржаа,намаржаа, зуслангийн бэлчээр, нутаг дэвсгэрийн зөрчлийг арилгуулна.
• Жуулчны баазтай болох үйл ажиллагааг дэмжиж ажиллана.
• Аялалын маршрутыг бий болгон нийтэд сурталчилна.
• Газар эзэмшүүлэх, өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллана.
• Ойн нөөц багасч байгаатай холбогдуулан галын мод бэлтгэх ажиллагааг багасгаж, албан газар байгууллагуудад нүүрсээр галлагаа хийх ажлыг зохион байгуулна.
 
ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР