Засаг даргын мэндчилгээ

Эрхэм хүндэт Тэс нутгийн ард иргэд ээ!

Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтгая. шандаст хурдан хүлэг, хүчит бөхчүүдийн өлгий нутаг Таван Тэсийн ард иргэд үеийн үед ажил үйлс, амжилт бүтээл арвинтайгаар өвөг дээдсийнхээ ариун гал голомтыг залган өөрийн гэсэн зан заншил уламжлалаа хүндлэн дээдлэж нэр төртэй иргэншүүлэн авч ирсэн билээ.
Эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан төрийн зүтгэлтэн, эрдэмтэн мэргэд, хүчит бөхчүүд, хөдөлмөрийн сайчууд, оюуны чадавхитай хүмүүсийг төрүүлсэн
Тагнын нурууны өвөр бэлээр
Тунгалаг таван гол урсдаг
Тал хөдөө хосолсон өлгий сайхан нутгаараа бахархахгүй байхын аргагүй юм.
    

Сумынхаа хөгжил дэвшлийн төлөө оюун ухаан сэтгэл зүрхээ зориулж, хөрөнгө санхүүгийн дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллаж байгаа сумын иргэд, байгууллага, ААН, хамт олон, Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон улсынхаа өнцөг булан бүрт мөн харь гүрэнд улсад ажиллаж амьдарч байгаа унасан газар, угаасан ус, уугуул нутаг нэгтэй Тэсчүүддээ элгээрээ энхамагалан, төрлөөрөө түвшин сайхан амьдарч улс эх орондоо ихийг бүтээхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлж мэндчилж байна.
      
 Сайн үйлс бүхэн түгэн дэлгэрэх болтугай

             Увс аймгийн Тэс сумын Засаг дарга З.Түмэндалай