Танилцуулга

Увс аймгийн Тэс сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Төгс хүлэг далай хааны аймгийн Пандийжунай бэйлийн хошуу, Жажинбал гүний хошуу, засаг гүн Дандарын хошуу гэсэн гурван хошуунаас бүрдэж байсан байна.
Нуур, Баян овоо, Суврага, Ханжит, Ендэрт, Тооромт, Нурагт, Цагаан толгой, Булгийн өндөр, Нуур эхэн гэсэн 10 багийн 5341 хүн 1268 өрх амьдардаг.
Хүн амын тоогоор Увс аймгийн 18 сумаас эхний байранд ордог /аймгийн төвийг оролцуулалгүйгээр/ сум юм.

Газар зүйн байршил

Увс аймгийн баруун хойд хэсэгт:
   Улаанбаатар хотоос 1378  км
   Аймгийн төвөөс 185 км зайд байрладаг.
ОХУ–ын Тува улстай зүүн, зүүн урд талаараа Зүүнговь, Наранбулаг, Малчин сумуудтай хиллэдэг.

Байгаль, газарзүйн онцлог
Газарзүйн онцлог. Тэс сум далайн түвшнээс дээш 754-916 метр өндөрт хойт өргөргийн 50029|13|| - 50035|24||, зүүн уртрагийн 93001|00|| - 93017|00|| -ын хооронд нийт 308.5 мянган га  талбай эзлэн оршино.
Цаг уурын нөхцөл. Уур амьсгалын хувьд эрс тэс, өвөл нь хэт хүйтэн, зун нь аагим халуун, нутаг дэвсгэр дээрээ өндөр уул нуруу үгүй ч гэсэн хил залгаа нутгуудаараа өндөр уул нуруугаар хүрээлэгдсэн.Циклон болон эсрэг циклон зонхилдог.
Хүйтний улирлын үргэлжлэх хугацаа харьцангуй урт 10-р сарын сүүлчээр цас орж 4–р сарын 1 хүртэл хүйтний эрч төдий л буурдаггүй, хүйтний туйл 1–р сард хасах 56 хэм,  халууны туйл нь 7–р сарын сүүлчээр нэмэх 46 хэм, олон жилийн дунджаар жилд 150-250 мм тунадастай, үүний  ихэнх нь  7, 8-р  сард унадаг.

Газар нутаг
Нийт газар нутгийн хэмжээ. 308506 га
    Газар нутаг    Нэгж    Хэмжээ
1    Нийт нутаг дэвсгэр    га    308506
2    ХАА-н эдэлбэр газар    га    187816.4
3    Бэлчээр     га    151463.14
4    Хадлан     га    3050
5    Тариалангийн талбай    га    61.5
6    Үүнээс: Тариалдаг талбай    га    1.5
7    Атаржсан газар    га    60
8    Ойн нөөц    га    4546
9    Усны эдэлбэр газар    га    3552
10    Тусгай хамгаалалттай газар    га    47726
11    Зам, шугам сүлжээний газар    га    3193
12    Хот, суурины эдэлбэр газар    га    43437
13    Уул уурхайн газар    га    58.4
14    Далайн түвшинээс дээш хэдэн метр өндөр     м    850