Ахлах сургууль

  Сумын төвийн Тооромт багт байршилтай

740 хүүхдийн хүчин чадалтай. Одоо 1002 хүүхэд суралцаж байна
Тэс сумын ахлах сургууль 1938 онд Үхэгийн зүүн хөвөө “Өмхийн гадар” гэх газар захирал багш Логийн Сүрэн 25 сурагчтайгаар байгуулжээ. 1939 онд “Тооромтын ам” буюу одоогийн сумын төвд нүүлгэн ирж жил бүр 25 сурагч элсүүлэн өргөжүүлж 1942 онд анхны 25 сурагчид бага боловсролын гэрчилгээ олгожээ.

Төр засгаас ардын боловсролыг хөгжүүлэх талаар явуулсан арга хэмжээний үр дүнд 1962 онд тус сургууль 7-н жилийн дунд сургууль болж, түүнээс 6 жилийн дараа буюу 1968 онд 8-н жилийн сургалтанд шилжжээ. Энэ үеэс гэрт хичээллэхээ больж Хяргас сумын Дэжээлэнгийн хийдийг цуцан авч ирэн барьж 2 давхар палкан хичээлийн болон дотуур байр барьж өөрийн гэсэн өнгө төрхийг олжээ.

1970-1971 онд 228 хүүхдийн суудалтай хичээлийн байр
1977 онд 320 хүүхдийн суудалтай хичээлийн байр.
1978 онд 100 хүүхдийн ортой дотуур байр тус тус ашиглалтанд оруулжээ.
1980 онд манай сургууль 10-н жилийн дунд сургууль болон өргөжиж 1982 онд анхны төгсөлтөө хийсэн.
1986 онд 80 хүүхдийн ортой дотуур байр баригдаж сургуулийн хүүхдийн тоо эрс нэмэгдсэн байна.
 Ахлах сургуулийн 420 хүүхдийн суудалтай хичээлийн байр
2003 онд 11 жилийн ахлах сургуулийн болон 12 жилийн сургалтанд шилжих бэлтгэлээ сайн хийж анхны 12 жилийн төгсөлтийг 15 онд хийхээр ажиллаж байна.
2005 онд 16 жил ашиглагдаагүй  хаалга цонхгүй, нурсан балгас мэт болсон 100 хүүхдийн ортой дотуур байранд японы хөгжлийн сангийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр их засварт оруулж 250 хүүхдийг байртай болгосон. 2006 онд 1993 оноос хойш хичээл сургалт явуулах нөхцөлгүй байсан 400 хүүхдийн суудалтай хичээлийн байр, 80 хүүхдийн ортой дотуур байранд Японы хөгжлийн сангийн “Өвсний үндэс” хөтөлбөрийн санхүүжилтээр их засвар хийж ашиглалтанд оруулсанаар сургуулийн суралцагчдын тоо эрс нэмэгдэж 20-иод жилийн хугацаанд давтагдаагүй 1000 гаруй хүүхэдтэй том сургууль болсон.

100 хүүхдийн дотуур байр /хуучин/

2008 онд сургуулийнхаа 70 жилийн ойг тэмдэглэн “Манай сургуулийнхан” номыг  тус сургуулийн 1997, 1998 оны төгсөгч З. Бадмаараг, З. Биндэрьяа нартай хамтран  гаргасан.
2013-2014 оны хичээлийн жилд манай сургууль 1002 суралцагчтай, захирал, нийгмийн ажилтан, сургалтын менежер 2,  62 багш, 54 ажилтан, ажиллагсадтайгаар сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
80 хүүхдийн дотуур байр\

720 хүүхдийн суудалтай хичээлийн байранд 1002 хүүхэд сурч, 280 хүүхдийн дотуур байранд 600 гаруй хүүхэд амьдарч байна.Сургалтын үйл ажиллагаа явуулахад дотуур байр, хичээлийн байр, урлагийн заал, биеийн тамирын заалны хэрэгцээ маш их байна.
100 хүүүхдийн дотуур байр /шинэ/

Манай сургууль бүх шатны боловсролын стандартыг хэрэгжүүлж сургалтын чанарыг сайжруулах, тэс нутгийнхаа хүүхэд залуучуудыг оюуны өндөр чадамжтай, эрүүл чийрэг бие бялдартай, үнэнч шударга, хууль ёсыг дээдлэн сахидаг, эх орноо хайрлан хамгаалдаг иргэн болгон төлөвшүүлэх нэр хүндтэй үйлсэд зүрх сэтгэл, оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулан Монголын боловсролын түүхэн үе шатыг сорин туулж дэлхийн боловсролын жишигт хүргэх бахархалтай цаг үед ажиллаж байна.

Таван улиасны бага сургууль
Энэ сургууль нь анх 1956 онд 3 багш, 5 ажилчинтай аж ахуйн аргаар барьсан дөрвөн барилга, нэг гэртэй байгуулагдаж захирлаар нь /Хяргас сумын харъяат/ Дашийв, багшаар нь Ү.Бичээрэй, Д.Санжжав, Б.Нямаа нар ажиллаж эхэлсэн юм. Тус сургууль тэр үеийн 7,8 одоогийн 10,11-р багийн хүүхэд бага, бүрэн бус дунд боловсрол эзэмшүүллэх стастустай ажиллаж ирсэн.

1973 оноос 8 жилийн дунд сургууль болон өргөжсөн ба 1996 он хүртэл ажиллаж мөн оноос бүтцийн өөрчлөлтөөр эргэж бага сургуулийн бүтцээр ажиллаж байна. Тус сургууль 1978 онд 160х2 хичээлийн байр, 1980 онд 50 хүүхдийн дотуур байр, 1990 оноос уурын зуух, дизель станц, 80 хүүхдийн дотуур байр барьж материаллаг баазын хувьд бэхжсэн юм.
Тус сургууль ажлаараа 1980 онд аймагт 2-р байр, 1984 онд 3-р байр, 2003 онд боловсролын газрын шалгалтаар Аймгийн нийт сургуулиудын дунд 1-р байр эзэлсэн ажил нь тогтмолжсон байгууллага юм.

 

Хар Үзүүрийн бага сургууль
Тус сургууль нь 1947 онд  Тэс сумын 1, 2, 3, 4-р багийн харьяа 1 ангийн 2 бүлэг 80 хүүхэдтэй, Их тохой гэдэг газар байгуулагдсан. Үүний дараа Сэвхүүлд нүүдэллэн бууж 2 эсгий гэр ангитай, 2 гэр байртай, 2 гэр гал тогоо, 1 гэр складтай эрхлэгчээр Л.Сүрэн, багшаар М.Чулуун, Н.Магсар нар ажиллаж эхэлсэн. 1978 онд Хар үзүүрийн багийн төв дээр 50 хүүхдийн дотуур байр баригдаж 3-р багийн нутагт байрлаж эхэлсэн. Он удаан жил үргэлжлэн ажиллахдаа 8 жилийн сургууль болон анхны төгсөлтөө 31 хүүхэд төгсгөж байлаа.
2005 оны 7 сарын 6-ны Засгийн газрын 153-р тогтоолоор хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн ахмад дайчин Мөнхийн Чулууны нэрэмжит сургууль болсон.
Одоо 80 суралцагч, 6 багш, байрны багш 1, туслах ажилтан 10 тайгаар 1, 2, 3, 4 дүгээр багийн суралцагчдад сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.